Шагдарын Отгонбилэг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 1952 оны луу жил төржээ. Түүний эцэг ардын хувьсгалын анхны партизануудын нэг бөгөөд хожмоо намын үүрийн анхны дарга, сумандаа удирдах ажил хийж явсан Гэцэгжавын Шагдар хэмээх нутаг олондоо хүндтэй нэгэн байжээ. Ш.Отгонбилэг айлын отгон хүү байсан бөгөөд эх нь Сайнхувьтын Самбуу гэж малчин удмын саальчин бүсгүй байв.
МУСГЗ Сүрэнгийн Зэвсэг ©2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.